Токио 2020 олимпийн наадмын мөнгөн медальт Саид Моллай том хэмжээний шагнал урамшуулал өгөөгүйд гомдолтой байгаа талаарх шуум цахим орчинд сенсаци тариад байгаа билээ. Тэгвэл түүнийг байртай болгож өгөх гэсэн тойрон хүрээлэгчид найз нөхдийнх нь сумлалт байвуу гэлтэй. Уг хүн нь бол төлөв даруу энгийн найрсаг гээд цахим орчинд үг үйлдэл бүр нь ил байгааг хүн бүр мэдэж байгаа.
Мөн тэрээр ‘ЭКО МАШИН’ ХХК надад хуучин машин өгсөн гомдолтой байна гэх мэтээр ярьсан гэх шуугиан дэгдээд байгаа юм.
Тэгвэл энэ талаар “Эко машин” ХХК-ийн захирал А.Жанчивдорж өөрийн фэйсбүүк хуудаснаа ингэж бичжээ.
Манай компани Япон Улсаас автомашин оруулж ирдэг. Монголд яваагүй автомашин зардаг гэсэн үг. Саид Моллайгийн сонгож авсан машин нь 2010 онд үйлдвэрлэгдсэн байсан нь үнэн. Гэхдээ Монгол Улсад орж ирээд хоёр хонож байсан. Бид сайхан сэтгэлээр хандаж, мөнгөн медаль хүртсэн Саид Моллайд автомашин, бэлэн таван сая төгрөг бэлэглэсэн. Ингэж байхад биднийг хуучин машин өгсөн мэтээр ярьж байгаад гомдолтой байна.
Манайх 0 километр явсан автомашин зардаггүй шүү. Үүнийг сайн ойлгох хэрэгтэй. Мөн үүнээс гадна бид Саид Моллайг дэмжиж, цаашид хамтарч ажиллах хүсэлт тавьсан. Одоо хүртэл бидэнд албан ёсны тайлбар өгөөгүй байна. Машинаа авсныхаа дараа манай компани дээр ирж, машинаа өөр хүний нэр дээр шилжүүлж авсан. Тэр нь Монгол Улсын өөрийнх нь хамаарал бүхий иргэн байсан гэжээ.
.
Сэтгэгдэл бичих