Өнгөрсөн жилийн баяр наадмаар шөвгийн 16-д үлдсэн бөхчүүдийн гурваас нь допинг илэрсэн билээ. Тэгвэл Р.Пүрэвдагва арслан, харцага Б.Бат-Орших нар өнөөдөр Хүй долоон худагт эхэлсэн баяр наадамд зориулсан 512 бөхийн барилдааны үеэр наадамчин олноосоо уучлал гуйжээ.
Тэрбээр өнгөрсөн жил допинг илэрсэн талаараа ярихдаа “ Хор.иотой эмийн жагсаалтад 300 гаруй төрөл байдаг. Тэрний нэг төрлийн бодис илэрсэн гэж гарсан байна. Намайг бөхчүүд, тамирчид мэдэж байгаа. Аймгийн арслан цолтойгоосоо хөлний бэртлээ эмчлүүлж, өдий хүртэл бэлтгэлээ таслаагүй явж ирсэн. Хөл маань сүүлийн 2-3 жилд сэдэрсэн. Энэ хавар маш их эмчилгээ хийсэн.
Энэ эмчилгээнээс л илэрсэн юм шиг байна. Гэмшиж байна. Хор.ио.той э.мийн жаг.саалт нь өөрчлөгддөг ч юм уу, би энд алдсан л байна. Ер нь бол санаатай хэрэглэх хүн би биш. Улсын өндөр цолтой би ингээд алдчихсан байхад бусад залуучууд д.о.п.и.нгийн талаар ямар мэдээлэлтэй байгаа нь тодорхой. Бөхөд хайртай монгол түмэн минь уучлаарай. Хүлцэл өчье” хэмээж байв.
Харин Улсын баяр наадамд түрүүлж аварга цол хүртсэн мөн л допингийн төрлийн бодис илэрч цолыг нь хураана хэмээн ярьж байсан ч одоо хүртэл шийдэгдээгүй байгаа Э.Оюунболд энэ наадамд зодогложээ. Мөн допингтой бөхчүүд нь наадамд барилдвал би лав барилдахгүй гэж байсан Улсын аварга Ч.Санжаадамба хэлсэн ёсоороо барилдсангүй ээ.
Сэтгэгдэл бичих