Чингэлтэй дүүргийн Гутлын-22-т байрладаг Өглөөний гудамжинд “Дээлтэй өглөө” өдөрлөг болж байна.
Энэ өдөрлөг нь Монгол өв соёлоо таван мэдрэхүйгээрээ мэдрэн баясаж, ажлын эхний өдрийг эрч хүчтэй эхлүүлэх зорилго бүхий өдөрлөг хэмээн уг өдөрлгийг зохион байгуулагчид хэлж байгаа юм. Мөн Үндэсний өв соёл, Монгол уламжлалаа сурталчлан таниулах зорилгын хүрээнд шинэ долоон хоногийн эхний өдөр бүрийг Монгол дээлтэй угтах уриалгыг дэвшүүллээ.
Хөтөлбөрийн тухайд:
Морин хуурч, Хөөмийч, Хөсөгтөн хамтлагийн ‘Огторгуйн биелгээ’ үзүүлэн тоглолт, Өглөөний дасгал /Биелгээний хичээл/ Монгол хөгжил, Монгол ухаан сэдэвт лекц ‘Та Монгол Ээж’ ТББ-ын Тэргүүн Ц.Наранханд, Язгуур урлагийн тоглолт, Хөгжөөнт тэмцээн, уламжлалт наадгай зэрэг үндэсний ёс заншлыг хадгалсан өдөрлөг болж байгаа юм.
Сэтгэгдэл бичих