Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт ажиллаж байна.
Энэ үеэр kopoнaвиpycт халдварын үед хэрэглэх шинэ, үр дүнтэй эм оруулж ирэхэд хэрхэн анхаарч байгаа талаар Шадар сайд тодрууллаа. Энэ талаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан хэлэхдээ, “Сүүлийн үед дэлхийн зах зээл дээр моноклон эсрэг биеийг kopoнaвиpycт халдварын эмчилгээнд өргөн хэрэглэж байна. Үүнийг Америк болон Европын эмийн агентлаг зөвшөөрсөн байгаа. Бид ч мөн нарийн судалж байна.
Өөрөөр хэлбэл, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрсөн дээрх шинэ эмийг Монголдоо оруулж ирэхээр ажиллаж байна. Дэлхий даяар эм, эмийн бүтээгдэхүүний нөөц хомс байгаа. Тухайн эмийн үйлдвэртэй холбогдоход эхний ээлжид 2,000 ширхэгийг нийлүүлэх боломжтой байгаагаа хэлсэн” гэв.
Өнөөдрийн байлдаар тус газарт Вирусын эсрэг эм оруулж ирэхээр 34 ААН хүсэлтээ өгсний дагуу холбогдох шийдвэрийг гаргаснаа хэлж байна. Гэтэл улсын хэмжээнд kopoнaвиpycын тархалт нэмэгдэж, иргэдийн дундах өвчлөлийн тоо өсөхийн хэрээр эм, тарианы хомстолд орсон, иргэд шаардлагатай эм, тариагаа хувиасаа авчрах шаардлагатай болсон. Улмаар эрүүл, мэндийн тусламж үйлчилгээг зүй ёсоор нь авч чадахгүйгээс амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал гарсаар байгаа юм. Үүсээд буй нөхцөл байдлын талаар тус байгууллагын удирдлагууд дараах тайлбарыг өгч байна.
Тухайлбал, эм, тарианы нөөц бүрдүүлэхэд төсөв хангалтгүй байсан учраас улсын хэмжээнд хомстол үүссэн бөгөөд Улсын төсвөөс олгож буй санхүүжүүлилт нийт шаардлагатай нөөцийн 15 хувийг бүрдүүлэхэд хүрэлцсэн гэх хариуцлалагүй тайлбарыг өглөө.
Харин Монгол Улсын Шадар сайдын зүгээс үүссэн нөхцөл байдалд өөр байр суурьтай байна.
Тэрбээр, “Энэ чухал үед эм, тарианы нөөцийг ямар нэг доголдолгүй бүрдүүлэх ёстой танай байгууллагад ямар нэг нугалаа гаргаж болохгүй. Манай улсад эмийн ханган нийлүүлэлтийг хийхдээ Олон улсын нэршлээр нь бүртгэдэггүй. Зөвхөн нэг компанийн нэр дуур бүртгээгүйгээс өөр ААН тухайн эмийг оруулж ирэх, улмаар зах зээл дээр бодит үнийг тогтоох боломжгүй болгодог. Нөгөө талаар эмийн зөвшөөрөл өгөх, авах асуудал авилгын томоохон гэмт хэрэг болж хувирсан. Манай Засгийн газар авлига, хээл хахуультай тэмцэхэд онцгой анхаарч байгаа энэ үед танай байгууллагаас энэ асуудлыг бүрэн цэгцлэх хэрэгтэй.
ЭМЭЭ АВЧ ЧАДАХГҮЙГЭЭС ИРГЭД НЬ АМИА АЛДДАГ УЛС ОРОН БАЙЖ БОЛОХГҮЙ
Энэ цаг үед эм хомстолтой, эмнэлгүүдийн хангамж тааруугаас иргэд маш үнэтэй эм тариаг эмийн сангаас авч ирж хийлгэдэг. Ингэснээр иргэд хоёр дахин үнэтэй тариа авч хэрэглэж байгаа нь хүний амь настай шууд холбоотой асуудал болж байна. Эмээ авч чадахгүйгээс иргэд нь амиа алддаг улс орон байж болохгүй.
Манай улсад вирусын эсрэг эм, тарианы хомстол яагаад үүсэж байна, эдгээр эм тариа яагаад орж ирэхгүй байна гэхээр эм импортын томоохон компаниуд зөвшөөрлийг нь авчихаад өрсөлдөөнийг хаадаг, өөрсдөө болохоор ашиггүй гээд татдаггүй. Өнөөдөр нийслэл, дүүргийн Эрүүл мэндийн төвүүд эм, тарианы хомстолд орчихсон байна. Эрчимт эмчилгээний тасагт арван хүн хэвтэж байхад 9 хүнийг гэрээсээ эм тариагаа авчир гээд хэлж байна. Тиймээс бид эм, тарианы хангамжийг хариуцдаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт ирэх наймдугаар сарын 1 гэхэд иргэдийг гаднаас эм, тариа авчир гэж явуулдаг нэг ч эмнэлэг байх ёсгүй гэдэг шаардлага, үүрэг даалгаврыг өгч байна.
Өнөөдөр манай улсад ховордож байгаа эм, тариаг нийлүүлж байгаа хэдхэн компаниуд байна. Эд нар зориудаар хангамжийг гацааж байгаад хомстол үүсгэдэг, улмаар үнээ дураараа тогтоодог. Гэтэл Монгол Улсад маш олон эм, ханган нийлүүлэх компаниуд байна. Гэтэл та бүхэн шууд гэрээгээр энэ хэдхэн компанид давуу эрхийг олгосноор эмнэлгүүд эм тариагүй, иргэдийн амь нас дээсэн дөрөөн дээр байна. Тиймээс эм хангамжийг дагасан мафийн сүлжээг таслан зогсоо. Чадахгүй бол хариуцлагаа хүлээ.
Танай байгууллагын өөр нэг үндсэн үүрэг бол эмнэлгийн тоног төхөөрөмжийг хангах явдал. Гэтэл бодит байдал дээр энэ ажил үнэхээр хангалттгүй байна. Тиймээс та бүхэн цаашид байгаа эмнэлгийн тоног төхөөрөмжөө бүрэн ажиллуулах, цогц ажиллагааг хангахад онцгой анхаарч ажилла. Засгийн газраас шаардлагатай тоног, төхөөрөмжийг шинээр нийлүүлээд байдаг ч түүний ашиглалт хангалтгүй. Шалтгааныг судлахаар нийлүүлсэн тоног төхөөрөмжийг бүрэн ашиглах мэргэжилтэн байхгүй, нөгөө талаас нийлүүлэгч зааварчилгааг дутуу өгдгөөс төрөөс өндөр өртгөөр авсан тоног төхөөрөмжүүд үндсэндээ ашиглалтгүй байх жишээтэй.
Өнөөдөр Эрүүл мэндийн салбарын шинэтгэл улс орон даяар хийгдэж байна. Түүний нэг хэсэг бол эрүүл мэндийн даатгалын шинэтгэл. Иргэдийн Эрүүл мэндийн даатгалаар авдаг эмнүүд гэж бий. Төрөөс эдгээр эмний нэр төрлийг нэмэгдүүлж, иргэдийнхээ эрүүл мэндийг дэмжихэд онцгой анхаарсан шийдвэр гаргасан. Гэтэл иргэдэд даатгалаар өгдөг эмнүүд чанарын шаардлага хангахгүй, эмийн сангуудын үнэ өндөр байгааг анхаарч ажиллаагүй байна. Танай байгууллагад эдгээр ам, тарианы чанар, найрлагыг тогтоох зориулалттай микробиологи, хими, уламжлалтын лаборториуд бүгд байна.
Гэтэл яагаад өнөөдрийг хүртэл нэгийг ч ашиглахгүй байгаа юм, энэ лаборториудыг ажиллуулахгүйгээр яаж эм, тарианы чанарт хяналт тавих юм бэ. Эм, эмнэлгийн үйл ажиллагаатай холбоотой 650 стандарт манай улсад мөрдөгдөж байна. Тиймээс энэ стандартыг мөрдүүлэх, Олон улсын жишигт хүргэх ажлыг танай байгууллагад нэн тэргүүнд мөрдүүлнэ. Энэ бүх бодитой баримт, жишээнүүд танай байгууллагад авилга, ашиг сонирхлын томоохон сүлжээ бий болсон гэж хардахад хүргэж байна. Өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа чинь маш хаалттай байна. Гэтэл Засгийн газар нээлттэй ажиллах бүх төрлийн арга хэмжээг авч байна. Засгийн газрын бодлго, үйл ажиллагаатай уялдуулж үйл ажиллагаагаа шилэн, нээлттэй болгож, иргэд олон нийтэд тайлагна.” Хэмээн тодорхой үүрэг, даалгаврыг өглөө.
Сэтгэгдэл бичих