Дэлхий даяар 55 сая гаруй хүнд халдвар тархаж, 1 сая гаруй хүний амийг авсан СОVID-19 цар тахлын эрч сулрахгүй үргэлжилсээр байна. Энэхүү шинэ төрлийн kopoнавирус (SARS-CoV-2) нь шинж тэмдэггүй хөнгөн халдвараас эхлээд үхэлд хүргэх аюултай хүнд өвчин хүртэлх клиникийн спектрийн дагуу хүн, хүнд өөрөөр нөлөөлж байгаа бөгөөд одоогоор дэлхий дахинаа халдвар авсан нийт хүнээс 35 сая гаруй нь эдгэрээд байгаа юм. Гэсэн ч эдгэрсэн хүмүүс дунд хүнд хэлбэрийн шинж тэмдгүүд илэрсээр байгаа, мөн гол эрхтнүүдийн үйл ажиллагаа нь алдагдсан тохиолдлууд олон байгааг эмч нар судалсаар байна. Гэвч хэзээ дуусах нь мэдэгдэхгүй энэ цар тахлаас болж өвчтөнүүдээс гадна эмч эмнэлгийн ажилтнууд өөрийн бие сэтгэлээр хохирохоос гадна тэднийг үнэлэх үнэлэмж хүртэл одоо хэр нь дутмаг байгаад байна. Хэдхэн жилийн өмнө эмч сувилагчдынхаа өмнө тулгарсан асуудлууд дээр зоригтой дуугарч тэдний төлөө тэмцэж байсан Б.Мягмар өөрийн цахим хуудсандаа ийнхүү өөрийн үзэл бодлыг илэрхийллээ.
Б:Мягмар: ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУДАА ТЭТГЭЖ ХҮНД ЦАГ ҮЕИЙГ ТУУЛНА
Хэзээ дуусах нь тодорхойгүй цар тахлын цаг үед тэргүүн эгнээнд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудын тухай ярих цаг болсон. Тэдний ажлын байдал, ядрал, сэтгэл гутрал Эх орны дайны он жилүүд ийм байсан болов уу гэсэн сэтгэгдэл төрүүлнэ. Хамгийн аймаар нь өвчлөл, үхэл хэзээ дуусах нь тодорхойгүй түнэр харанхуй байна.
Хүний амь аварч чадаагүйдээ уйлах, гашуудалт мэдээг хэлэх гэж зовох, дээрээс нь ар гэр, хэвлэл мэдээллийн дарамт амьдаар тaмлax юм. Хүүхдийнхээ дууг сонсолгүй хөдөлмөрлөж “Хэзээ ирэх юм бэ” гэх ар гэр, нөхрийн асуултад хариулж чадахгүй зовох эмнэлгийн ажилтнуудаа тэтгэх цаг болжээ. Хүнд цаг үед vxэл амьдрал шийдэж яваа тэдний төлөө Төр засаг ажиллах, ахих, урагшлах эрч хүч өгөх хэрэгтэй.
Цалин хөлсөөс гадна амралт, тайван байдал нэн чухал. Яг л гэм буруутан мэт эмнэлэг рүүгээ орох ажилтнуудаа яаж сэрээх вэ. Тэдний нуруун дээрхи ачаа дарамтыг багасгаж гэмээнэ хvнд бэрх цагийг даван туулна гэдгээ бодох цаг болжээ. Нэгдүгээрт цалин хөлсийг 2-3 дахин нэмэгдүүлэх, илүү цаг, урамшууллыг цаг тухайд нь олгох хэрэгтэй!’ гэсэн байв.
Сэтгэгдэл бичих