2020 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр 30 настай иргэн Л.Нармандах Сонгинохайрхан дүүрэг, Баянхошуу орчмын гэрээсээ гараад сураггүй алга болсон билээ. Түүний цог.цсыг зургадугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт орших “Хүрэл Тогоотын ам” хэмээх газраас олсон юм.
Хэрэгтэн олдоогүй бөгөөд хэргийг цагдаагийн байгууллагаас хаажээ. Энэ талаар талийгаачийн ээж Х.Одгэрэл хэвлэлд өгсөн ярилцлагад дурджээ.
Баянхошууны хөтөл. 2020 оны нэгдүгээр сарын 20. Энэ өдөр Л.Наранмандах хэмээх бүсгүй “нэгж авчхаад ирье” хэмээн гэрээсээ гараад буцаж ирээгүй юм. Нас өндөр гарсан аав, ээж нь тухайн өдрийн шөнө хүртэл охиноо хүлээгээд арга ядан цагдаагийн газар мэдэгдсэн байдаг
Нэг сар, хоёр сар, гурван сар өнгөрөв. Газар дээрх ганц охиноос нь сураг тасрав. Хаалга дуугарах бүрт охиноо гэнэтхэн ороод ирэх юм болов уу гэж хоёр хөгшин хүлээсээр. Гэвч зургадугаар сарын 10-ны өдөр “тэнгэр нурах” мэт болж, хайрт охиных нь цог.цос жалганаас олдсон юм.
ОХИНЫ МААНЬ ЦОГ.ЦОС ХЭЭР ХӨДӨӨ ОЛОН ХОНОГ БАЙСАН УЧИР МӨРДЛӨГ ЯВУУЛАХАД ХҮНДРЭЛТЭЙ ГЭЭД ХААСАН БАЙХ
Бид талийгаачийг алга болсон цагаас эхлэн гэр бүлийнхэнтэй нь холбоотой байж сураг чимээ дуулдсан эсэхийг асуудаг байлаа. Бүсгүйг алга болсны дараахан ээж Х.Одгэрэл гуайтай холбогдоход “Цагдаагийн байгууллагаас хамгийн сүүлд МУБИС-ийн орчимд охин маань явж байсан нь камерт бичигдсэн байсан. Түүнээс цааш хаашаа явсныг олж тогтоох боломжгүй байна гэсэн. Хөгшин бид хоёр арга ядаад эрж сурж, бөө дээр очиход “охин чинь битүү газарт байна” гэж хэлсэн. Миний охин ямар ч хорт зуршилгүй, элдэв аашгүй үлгэр жишээ сайн хүүхэд. Охиноо эрүүл саруул инээгээд ороод ирнэ дээ гээд өдөр шөнөгүй хүлээж сууна” хэмээн зангирсан хоолойгоор, гэвч итгэл найдвар тээсэн өнгөөр бидэнд ярьсан юм.
Гэвч дахин холбогдоход итгэл найдвар нь бөхсөн байлаа. Учир нь охиных нь цог.цос зургадугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт орших “Хүрэл Тогоотын ам” хэмээх газраас олдсон юм.
Талийгаачийн цог.цсыг анх унадаг дугуйтай хүүхэд олж, эцэг эхдээ хэлснээр цагдаагийн албан хаагчид мэдсэн байдаг. Цог.цос олон хоног хээр удсан шинжтэй, царай төрхөөр нь танихад бэрх болсон учир Х.Одгэрэл гуай нөхрийн хамт охиныхоо алга болсон өдрөө өмсөж явсан ногоон малгайтай хүрэм, хар өмд, богино түрийтэй үдээстэй хар гутал зэргээр нь таньсан талаар бидэнд хэлсэн юм.
Тэгвэл бид охиных нь үх.лийн хэрэг ямар шатан дээрээ яваа талаар Х.Одгэрэл гуайгаас дахин тодруулахад, Тэрбээр “Охины маань хэргийг цагдаагийн байгууллагаас эрт хаасан. Хэр.эгтэн олдоогүй, охины маань цог.цос хөдөө хээр олон хоног байсан учраас мөрдлөг явуулахад хүндрэлтэй байсан биз. Бид хоёр хоёулаа нас дээр гарсан улс учраас мөрдлөг ямар шатан дээр байгаа талаар хөөцөлдөж, араас нь сайн “явж” чадаагүй. Газар дээрх ганц охиноо алдсан бидэнд ямар олиг байхав. Хөөрхий охиноо бодохоор цээж дотор бач.уурч, өр өвдөх юм. Охиноосоо хойш арайхийн амьдарч байна” гэсэн юм.
Сэтгэгдэл бичих