2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр /2021.06.07/ албан ёсоор дуусч байна. Сонгуулийн Ерөнхий хорооноос /СЕХ/ тавдугаар сарын 24-нд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ, Зөв хүн электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат нарыг албан ёсоор бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгосноор сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн.
2017 оны буюу дөрвөн жилийн өмнөх сонгуультай харьцуулахад цар тахлын гамшиг нүүрлэж, эрүүл мэнд болон эдийн засгийн томоохон сорилт тулгарсан хүнд хэцүү бэрхшээл дундуур монголчууд Төрийн тэргүүнээ сонгох гэж байна.
Энэ удаагийн сонгуулийн сурталчилгаа 15 хоног үргэлжилсэн нь өмнөх сонгуулийн сурталчилгааны өдрүүдтэй харьцуулахад маш богино хугацаа юм.
нийслэлийн есөн дүүргийн сонгогч бүртэй уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулсан. Гэвч нэр дэвшигч Д.Энхбат болон эхнэр Д.Оюунцэцэг, эмч, хамгаалалтын ажилтан нарын шинжилгээний хариу эерэг буюу Covid-19 халдвар авсан болох нь батлагдаж, Улсын хоёрдугаар төв эмнэлэгт тусгаарлагдан эмчлүүлж байна. Тиймээс нэр дэвшигчид өнөөдөр онлайнаар мэтгэлцэх юм. Энэ удаагийн сонгуульд цагаан сонголт хэвээр үйлчилнэ. Олзуурхууштай нь, өнгөрсөн 2017 оны сонгуулийг бодвол хар технологи харьцангуй багасчээ. Ингээд найм дахь удаагийн сонгуулийн онцлогуудыг тоймлон хүргэе.
“Глоб интернэшнл” Төрийн бус байгууллага тавдугаар сарын 28-ны өдрөөс зургадугаар сарын 1-нийг хүртэл таван телевизийг сонгон авч сонгуулийн сурталчилгаанд анализ хийхэд эерэг өнгө аястай мэдээлэл буюу магтаж сайшаасан хэлбэртай мэдээлэл давамгайлжээ. Таван өдрийн эфирийн зургаан хувийг сонгуультай холбоотой мэдээлэл эзэлсэн байна.
Өмнөх судалгаагаар МҮОНРТ-ийн гурван нэр дэвшигчид дээр МАН 37 хувь, АН 32, “Зөв хүн электорат эвсэл” 31 хувийг эзэлж байсан бол энэхүү баланс нь одоо харьцангуй алдагдаж МАН-аас нэр дэвшигчид 47 хувийн цаг, АН-аас нэр дэвшигчид 28 хувийн цаг, “Зөв хүн электорат эвсэл”-ээс нэр дэвшигчид 25 хувийн цагийг тус, тус оногдуулсан үзүүлэлт гарсан.
Сэтгэгдэл бичих