Эрх баригчид хар машин хакердсан гэх мэдээлэл гаргасан иргэн Г.Ганочирыг баривчилсан талаар бид мэдээллэж байсан билээ. Тодруулвал түүнийг худал мэдээлэл тараасан залилсан байж болзошгүй гэсэн асуудлаар эрэн сурвалжлаж байсан бөгөөд тэрээр өчигдөр мэдүүлэг авахад, худал мэдээлэл цацсан болохоо хүлээн зөвшөөрч АН-аас 75 сая төгрөг авсан гэж мэдүүлжээ. Тодруулбал М.Тулгатын АН-аас 75 сая төгрөг авч уг контентоо өөрөө бэлтгэсэн гэж хэлсэн байна.
Тэрээр ОХУ-д график дизайн чиглэлээр сурч байжээ. Баригдахдаа С.Эрдэнийн хандгайтад байрлах зуслангийн байрнаас олджээ. Сануулахад иргэн Г.Ганочир нь ” Миний бие сонгуулийг хууль бусаар авах гэсэн гэх мэт хэргийн хохирогч болсон цагдаа тагнуулын байгууллагаар 6 сар шалгуулсан 2020 оны орон нутгийн сонгуулийн үеэр үйлдэгдсэн хэдий ч УИХ-ын сонгуулиас улбаатай намын болон төрийн хүмүүс иргэдийн саналыг хууль бусаар өөрчилж байгаа. Монгол улсын хууль хэргийн гэрч болох надад сэтгэл зүйн дарамт үзүүлсэн. Сонгуулийн хар машины программын хугацаа 2018 онд дууссаны дараагаар МАН-ын удирдаж албан тушаалтан ямар ч нууцлалгүй болгосон. МАН сонгуулийн хар машинаар сонгогчийн саналыг хууль бус аргаар төрийн эрхийг авсан. Төрийн хэргийг хууль бусаар авах гэсэн хэрэг дээр тагнуулын байгууллага намайг шалгасан. Надаас 3 хоног байцаалт авсан. Сонгуулийн хар машиныг программчлаад хакердаад 175 тэрбум төгрөг шүлжүүлсэнийг утсан дээрээ харуулсан. Дараа нь хохирогчгүй хэрэг гэж хэргийг хаасан байсан” хэмээн мэдүүлж байсан юм
Иргэн Г.Ганочир нь өмнө нь хэрэгт холбогдож Зөрчлийн хэргээр торгуулж байсан гэх мэдээлэл байна.
Сэтгэгдэл бичих