ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ оны гуравдугаар сарын 15-ны өдөр Монголын сансрын нисэгч, “Монгол, Оросын найрамдлын нийгэмлэг”-ийн тэргүүн Ж.Гүррагчааг Александр Невскийн одонгоор шагнахыг зарлиг болгосон.
Тус одонг ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров өчигдөр /2021.06.01/ Москва хотноо гардуулан өгчээ. Ингээд тэрбээр ОХУ-ын төрийн шагнал Александр Невскийн одонгоор шагнагдсан анхны Монгол иргэн боллоо.
Жүгдэрдэмидийн Гүррагчаа нь сансарт ниссэн Монголын анхны хүн, Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн бөгөөд түүний эл гавьяаг үнэлэн энэ оны гуравдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” одонгоор шагнасан юм.
Сэтгэгдэл бичих