МАХН-ын дарга Н.Энхбаяр намаа татан буулгахаар бичиг баримтаа Дээд шүүхэд хүргүүлсэн талаар өмнө мэдээлсэн.
Тэрбээр сэтгүүлчидэд мэдээлэл өгөхдөө “Сая Улс төрийн намын тухай хууль, МАХН-ын дүрэмд үндэслээд МАХН татан буугдаж, МАН-тай нэгдэн нийлж байгаа гэсэн бичиг баримтаа УДШ-д албан ёсоор гардууллаа. Хууийн дагуу тодорхой хугацаанд судлаад МАХН-тай холбоотой шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна.
Улс төрийн намуудын түүхэнд болж буй том үйл явдал. Энэ бол эв нэгдлийг илэрхийлсэн хүсэл эрмэлзэл, хөгжил дэвшилд цаашдаа үнэтэй хувь нэмэр оруулах гэсэн зүтгэлийн эхлэл гэж үзэж байгаа юм.
МАН-тай нийлэхдээ хэд хэдэн зүйл баримталсан.
Бид нэг түүхтэй, үзэл баримтлалтай нам. 10 жилийн өмнө өөр өөр байр суурьтай болсон учраас хоёр тусдаа үйл ажиллагаа явуулсан. Энэ хугацаанд ярьж, шүүмжилж байсан сэдвүүд олон түмэнд хүрсэн. Тухайлбал тухайн үед маргаан дэгдээж байсан сэдэв бол МАНАН гэдэг улс төрийн үзэгдэл. Энэ улсын нийгэм, эдийн засагт хортой үзэгдэл гэдгийг 10 жил ярьсан. Сүүлийн жилүүдэд МАН-ын удирдлагууд үүнийг сайн мэдэрсэн. Хэдэн жилийн өмнө МАН-ын гишүүд дэмжигчид МАНАН-тай тэмцэнэ гэж, дүн өвлөөр жагсаж, бидний зөв байсныг нотолсон.
Тиймээс тус тусдаа үйл ажиллагаа явуулах үр дүн муутай, цаг алдаж байна. Мөн манай хоёр намын 100 жилийн ой болж байна. Энэ бүхнийг бодоод, өвөг дээдсийнхээ хийж ирсэн ажлыг хүндэтгээд, үйл ажиллагаагаа нэгтгэе гэж шийдсэн. Энэ бол Монгол Улсын хөгжлийн шинэ эхлэлийн гараа гэж үзэж байна. Хямралыг давна гэсэн ухамсартай алхам гэж үзэж байна.
Мэдээж том том зорилтууд хэрэгжүүлэхэд МАХН-ын гишүүд оролцоно. Тэгэхээр тодорхой албан тушаалд очих л байх. Өнөөдөр тохирсон зүйл байхгүй.Намын албан тушаалд МАХН-д квот өгсөн. 30 орчим хувь. МАХН-ын гишүүдээс МАН-ын удирдах зөвлөлд найман хүн, баг Намын албан тушаалд МАХН-д квот өгч хуралд 110 хүн, нийслэл аймгийн тэргүүлэгчдэд тус бүр зургаан хүн, сум, хорооны тэргүүлэгчдэд тус бүр дөрвөн хүн очно гээд улсын хэмжээгээр намын албан тушаалд МАХН-ын төлөөлөл болсон 2200 орчим хүн очно.
Төр засгийн албан тушаалын тухайд хоёр талаас тав таван хүний бүрэлдэхүүнтэй комисс гарч, бүх асуудалд тэнцвэртэй оролцож явна. Энэ комисс 2024 он хүртэл ажиллаад тэрнээс цааш комисс байх шаардлагагүй болох байх .
Би намын ямар нэг албан тушаалд очихгүй. Харин үндсэн хуулийг өөрчлөх ажилд оролцож ажиллана” гэв.
Сэтгэгдэл бичих