Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар Дорноговь аймгийн Алтанширээ суманд Нефть боловсруулах үйлдвэр байгуулах бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажлын явцыг биечлэн үзэж, танилцсан. Монгол-Оросын Хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн төмөр замчид өнөөдөр (2018.12.05) 11:00 цагаас бүтээн байгуулалтад албан ёсоор төмөр тавьж эхэллээ. УБТЗ-ын Зам засварын машинт станц, УБТЗ-ын дөрөвдүгээр ангийн замчид хамтран Нефть боловсруулах үйлдвэрийн төмөр замын эхний 1.5 км замыг барих ажлыг эхлүүллээ. Төмөр бетон дэр, Р-65 зам төмөр, английн пандрол бэхэлгээтэй уг төмөр замыг хугацаанаас нь өмнө ашиглалтад өгөхөөр УБТЗ-ынхан шамдан ажиллаж байна. Тус төмөр замын ерөнхий гүйцэтгэгчээр УБТЗ ажиллаж байгаа бөгөөд туслан гүйцэтгэгчээр үндэсний хэд хэдэн компани оролцож буй. Одоогоор далангийн ажил 94 хувийн гүйцэтгэлтэй өнөөдрөөс төмөр замаа барих ажил ийнхүү эхэллээ.
Сэтгэгдэл бичих