Засгийн газрын Лхагва гариг бүрийн ээлжит хуралдаан өнөөдөр /2021.04.21/ 08:00 цагт эхэлж, хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна. Үүнд:
-Kopoнaвируст халдварын бүсэд үүрэг гүйцэтгэж байгаа эмч, эмнэлгийн ажилтан, төрийн байгууллагын ажилан, алба хаагчдад олгох урамшууллын зардлыг батлах
-‘Оюу Толгой’ ХХК-ийн нэхэмжлэлээр Лондоны Олон улсын арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан маргаанд сөрөг нэхэмжлэл гаргах талаар
-Цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ
-Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилт
-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа бараа, ажил, үйлчилгээний худалдан авах ажиллагааны явц
-Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах арга хэмжээний тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэх аж.
Сэтгэгдэл бичих