Сонгинохайрхан дүүргээс Иргэдэд ээлтэй орчныг сайжруулах аяны хүрээнд Иргэдийн шуурхай бүлгийн 22 ажилтан өчигдөр 26 дугаар хорооны Баянбулгийн 2, 3, 4, 5 дугаар гудамжны далан сувгийн 3000 мкв талбай, 40 дүгээр хорооны Мон лааны 8, 9,10,11,12 дугаар гудамжны 800 мкв талбайд үүссэн үүсмэл хогийн цэгийг бүрэн цэвэрлэж.
Тус үүсмэл хогийн цэгээс гарсан 48,2 тн хог хаягдлыг Нарангийн төвлөрсөн хогийн цэгт хүргэж, иргэдийн ая тухтай цэвэр орчин нөхцлийг бүрдүүлэн ажиллаласан байна
Айл өрх, аж ахуйн нэгжүүд ойр орчмын талбайгаа цэвэрлэн аянд нэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн иргэддээ уриалж байгаа юм байна .
Сэтгэгдэл бичих