Говь-Алтай аймгийн Алтай сумын Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн Баянтоорой заставын хугацаат цэргийн алба хаагчид өчигдөр 18:00 цагийн үед хар.уулын даргаа xө.нөөgөөд зугтсан хэрэг гарсан. Тодруулбал, байлдагч Х, М нар харуулын манаанд явж ирээд, харуулын дарга Г-ийн цээ.жин тус газарт гypван y.даа бyy.даж, aм.ийг нь xөн.өөcөн гэх мэдээллийг албаныхан өгсөн. Хэргийн талаар даргыгаа xө.нөөж, оргосон гэх байлдагч О.Х-ийн ээж Д.Тогтохбаяраас тодрууллаа.
-Таны хүү гэрийнхэнтэйгээ хамгийн сүүлд хэзээ холбоо барьсан бэ?
-Ховд аймгийн цагаар 16:00 цагийн үед өчигдөр хүү минь гэрийнхээ утас руу залгасан. Хоолой нь зангиpaaд “Би хил рүүгээ явж байна. Ээжтэйгээ хамгийн сүүлийн удаа ярьж байна шүү” гээд утсаа тасласан. Намайг “Юу яриад байгаа юм бэ” гэж хэлэхийн завдалгүй утсаа салгаад, буцааж хэд хэд залгахад аваагүй. Хүү минь үүнээс өөр зүйл яриагүй.
-Ийм хэрэг болсон талаар та хэзээ мэдсэн бэ?
-Хүү минь учир битүүлэг зүйл яриад утсаа салгасан болохоор санаа зовоод, шөнө нойр ч хүрсэнгүй. Өглөө 10:00 цагийн үед албаны хүн бидэн рүү утсаар “Танай хүү харуулын даргaa гypван cyмaap бyyдaж, xө.нөөг.өөд зyгтaaчиxлаа. 50 cyмтай бyy үүрээд opгocoн” гэж хэлсэн. Юу болоод байгааг ойлгох ухаан надад алга. Мал бyyдaaд aлчиxcaн биш, бүхэл бүтэн хүн бyyдчиxcaн гэхээр итгэхгүй байна.
-Өмнө нь танд цэргийн ангид нь дapaмт, шaxaлт байдаг тухай хэлж байсан уу?
-Хүү минь ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд, өнгөрсөн аравдугаар сард цэргийн албанд мордсон. Өөрөө “Би цэрэгт явмаар байна. Аав цэргийн албыг гоё гэж хэлсэн. Эх орныхоо хилийн манаанд явна” гэж дурлан байж явсан юм. Очсоноосоо хойш бидэнтэй хэд хэдэн удаа утсаар ярьсан. Элдвийн зүйл сонсогддог болохоор хүүгээсээ “Дарга нар чинь дapaмтaлж байна уу” гэж бид удаа дараа асуусан. Тэгэхэд “Заримдаа дapaмттай байдаг” гэж байсан удаатай. Хоёр ч удаа 40, 40 мянган төгрөг шилжүүлүүлж авсан шүү.
-Таны хүү ямар зан араншинтай вэ?
-Маш даруухан, хөөрхөн, эелдэг хүүхэд. Янз бүрийн xэpэг хийх хүүхэд яав ч биш. 19-хөн настай жаахан хүү юм шүү дээ. Бид малчин болохоор хүүтэйгээ очиж уулзах боломжгүй байсан. Манайх хоёр хүүхэдтэй, хэрэгт холбогдоод байгаа нь миний том хүү.
-Хүү нь Баянтоорой заставт үүрэг гүйцэтгээд хэр удаж байсан юм бэ?
-Өвөл болж байхад тэр застав руу явсан. Тэндээ гурав, дөрвөн сар болж байсан. Хүү минь cyмтай бyy үүрээд явж байгаа гэж бодохоор үнэхээр хэцүү байна. Өөрийнхөө aмийг егvvтгэx вий гэхээс үнэхээр их aйж байна. Миний хүү тийм хэрэг хийх хүн биш гэдгийг би дахин дахин хэлмээр байна.
Байлдагч Х-ийн ээж Д.ТОГТОХБАЯР: Хүү минь өчигдөр залгаад “Ээжтэйгээ хамгийн сүүлийн удаа ярьж байна шүү” гэж уйлаад утсаа тасласан
Харуулын даргаа бyy.дaж, xө.нөөгөөд зy.гтсан байлдагч нарыг олоогүй байна
Говь-Алтай аймгийн Алтай сумын Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн Баянтоорой заставын хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 8-нд 18:00 цагийн үед харуулын даргаа xө.нөөгөөд зyгтсанxэpэг гарсан. Тодруулбал, байлдагч Х, М нар харуулын манаанд явж ирээд, харуулын дарга Г-ийн цээ.жин тус газарт гyp.вaн y.дaa б.yy.дaж, aмийг нь xөн.өөcөн гэх мэдээллийг албаныхан өгсөн.
Тэгвэл цэргүүдийг эрэн хайх ажиллагаагаа үргэлж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл баривчлаагүй байна. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Opгocoн цэргүүдийн байршлыг тогтоосон” хэмээн өчигдөр мэдээлсэн.
Мөн Хил хамгаалах ерөнхий газрын дэд дарга Ш.Лхачинжав “Энэ хэрэгтэй холбоотойгоор Говь-Алтай аймгийн цагдаагийн болон тагнуулын байгууллага, 0214 дүгээр ангийн захирагчтай хилийн цэргийнхэн байлдагч нарыг эрэн хайж байгаа. Одоогийн байдлаар хэрэг үйлдсэн хоёр байлдагчийг олоогүй байна. Алтай сумаас 50 орчим километр газарт унаж явсан мотоциклоо орхин цааш явсан мөрийг илрүүлээд байна. Хилийн манаанд үүрэг гүйцэтгэж ирээд хилээс 15 орчим километр зайд байрлах Алтай сумын малчин М гэдэг айлын мотоциклыг авч, явахдаа боорцог, идэж уух юм аваад гарсан байна. Ингэж яваад 50 орчим км зайд мотоциклынх нь бензин дууссан учир цааш уул руу орсон нь тогтоогдсон. Явсан зүг чигийн хувьд өөрсдийн нутаг руу Бугат сум чигтэй байнa” хэмээн мэдээллээд буй.
Эх сурвалж: ergelt.mn
Сэтгэгдэл бичих