БЗД-ийн 26 дугаар хорооны Элизабет хотхонд 2021.03.19 өдөр өндрөөс унаж амиа алдсан эмэгтэйн хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээллэлээ. Талийгаач нь гэр бүлийн маргаантай байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа, нөхрийг нь саатуулаад мэдүүлэг авч байна гэсэн мэдээллийг өгсөн.
Талийгаас 39 настай С нь гэрээслэл үлдээсэн байсан бөгөөд өмнө нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байжээ тодруулбал гэр бүлийн хүчирхийллээр 2018 оны 7-дугаар сард цагдаагийн байгууллагаас нөхөр Б-д арга хэмжээ авч 500 мянган төгрөгөөр торгуулж байсан байна.
Талийгаач нь 4-н хүүхэдтэй бөгөөд хаанбанканд эдийн засагчаар 10 гаруй жил ажиллаж байсан гэх мэдээлэл байгаа ба талийгаач С-ийг өндрөөс үсрэхэд нөхөр Б нь согтуу байсан гэх мэдээлэлтэй байна
Сэтгэгдэл бичих