Саяхандаа Урбан толк шоуны хөтлөгч Х.Санжсүрэн, 37-р Точка кинонд тоглож олонд танигдсан жүжигчин Ц.Номин нарын бамбирдалцаж байгаад баригдсан бичлэг сошиалаар цацагдаж, хэсэгтээл шуугиан тарьж байв.
Угын хүүхэмсэг мань эрийн учир ургуулсан хүүхнүүд тоолоход бэрх бизээ. Энэ удаад Санжаагийн шинэ сонголтоор Монгол HD телевизийн “The Voice Mongolia” шоуны финалын шат хүртэл явж чадсан чадварлаг оролцогчдын нэг болох Б.Доржпагма тодорсон гэх шуум байна. Тэд харилцаагаа ихэд нууцласан ч Б.Доржпагмийн анхны уран бүтээл “Дэмий” дууны клипэнд их нялуун тогложээ.
Харин дуулианы эзэн Х.Санжсүрэн шинэхэн хайраа тунхаглаад авж байгаа юм болов уу. Тэдний харилцаа хэр удаан үргэлжлэхийг таашгүй юм.
Сэтгэгдэл бичих