Сингапурын амьтны хүрээлэнд өнгөрсөн 2020 оны 10 сард Симба нэртэй өхөөрдөм арслангийн зулзага мэндэлжээ. Түүнийг зохиомол хээлтүүлгийн аргаар төрүүлсэн юм. Симбагийн аав Муфаса насны доройтолд орсон учраас нас барахаас нь өмнө үр төлийг нь авах шаардлагатай болжээ. Ингээд Муфасад нойрсуулах тариа хийхээс өмнө үрийн шингэнийг авч залуу эм арслан Кайлад шилжүүлэн суулгасан юм. Хээлтүүлэг амжилттай болж Сингапурын зоо паркын араатны хаан Муфасагийн цорын ганц хүү мэндэлсэн.
Амьтны хүрээлэнгийн ажилтнууд Кайлагийн булчирхай үрэвссэний улмаас Симбаг угжаар хооллосон ч ээж нь Симбатай маш ойр байсан гэдгийг онцолсон байна. Сингапурын амьтны хүрээлэнгийн Зэрлэг ан амьтдын эрүүл мэнд, судалгаа шинжилгээний төвөөс түүнийг ‘эрүүл бөгөөд сониуч бяцхан арслан болж өсөж байна’ гэж мэдэгджээ.
Симба одоо 3 сартай, бөмбөгөөр тоглох дуртай, одоо сүүтэй хамт багахан хэмжээний түүхий мах идэж эхэлсэн, амьтны хүрээлэнгийн ажилчидтай тоглох дуртай гэнэ. Ингэж зохиомол хээлтүүлгийн аргаар үр тогтоох аргыг Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN) эмзэг ангилалд хамааруулдаг байна.
Сэтгэгдэл бичих