УИХ-ын дэд дарга С.Одонтуяа ‘Бид эх орондоо ирмээр байна’ суултыг Төрийн ордны хоёр давхарт эхлүүлж байгаагаа мэдэгдлээ.
Тэрээр энэ талаараа мэдээлэл хийсэн юм. С.Одонтуяа гишүүн ‘Гадаадаас иргэдээ татах үйл ажиллагаагаа зогсоосонтой холбоотойгоор гадаадад байгаа иргэдийн эрүүл мэнд, амь нас эрсдэлд орж байна. Ялангуяа БНСУ-аас 4000 гаруй иргэн ирэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна. Үүнээс 1000 гаруй иргэдийн нөхцөл туйлын хүнд байна. Тэнд олон хүн өлсгөлөн зарласан. Жирэмсэн, өвчтэй, бага насны хүүхэдтэй гээд хүндэтгэх шалтгаантай маш олон хүн эх орондоо ирэхийг тэсэн ядан хүлээж байна. Нэг хүн онгоцондоо суухаасаа өмөн нас барсан харамсалтай тохиолдол ч гарлаа. Хүний эрх зөрчигдөж байгааг зүгээр хараад сууж болохгүй. Хүний эрхийн үндэсний комиссоос Улсын онцгой комисст гадаадад байгаа иргэдийн эрх зарчигдөж байгаа тухай албан бичиг хүргүүлсэн. Миний хувьд өнгөрсөн долоодугаар сараас хойш Гадаад харилцааны яам, Улсын онцгой комисс гэх мэт холбогдох газруудад нь албан бичиг илгээж хүлээцтэй хандсан. Гэтэл дорвитой арга хэмжээ авахгүй байна’ гэлээ.
Мөн тэрээр ҮАБЗ-д дараах шаардлага хүргүүлж байгаа юм байна.
Сэтгэгдэл бичих