УИХ-д өргөн барьсан Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгийн төсөлд хаадын нэрийг барааны тэмдэгтээр ашиглах асуудлыг хэлэлцэж зохицууллаа. Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Д.Ганбат Чингис хааны нэрийг архи, согтууруулах ундаа зэрэгт барааны тэмдэг болгож ашиглах тохиолдол их байгааг тэмдэглээд, Хүннү, Атилла гэх мэт эртний хаадын нэрийг замбараагүй ашиглах явдлыг цэгцлэх шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлж дээрх асуудалд холбогдох байгууллага хэрхэн анхаарал хандуулж буйг тодрууллаа.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, барааны тэмдгийн тухайд, архи, дарс үйлдвэрлэгчид ‘Чингис’ гэсэн бүтээгдэхүүний загвар гаргах явдал элбэг байна. Энэ талаар ирэх долоо хоногт хэлэлцэх эсэхээ шийдүүлэхээр, УИХ-д өргөн барьсан Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгад тодорхой тусгасан хэмээв. Тухайлбал, энэ төрлийн нэр болон бусад төрийн бэлгэ тэмдэг зэргийг ашиглахыг хязгаарлахаар тусгаж байгаа гэв. Гэхдээ өмнө нь барааны тэмдэг болгон авч зохиогчийн эрхийн хамгаалалт хийсэн бүтээгдэхүүний талаар ярих нэгэнт боломжгүй болсныг дурдлаа.
Сэтгэгдэл бичих