Коронавирус цар тахлын үед бүх хүмүүс халдвар хамгааллын дэглэмд орж баяр ёслол, олон нийтийн үйл ажиллагааг нэг хэсэгтээ хаасан. Үүнийг дагаж технологийн шийдлээ дагаж, ихэнх зүйл цахим хэлбэрт шилжиж буй. Бүх албан газрууд шинэ оноо угтаж чадаагүй Харин ‘Ард Санхүүгийн Нэгдэл’-ийнхэн баяраа цахимаар тэмдэглэж, гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг ажилчдаа байр, машинаас гадна Телевиз, утас, цаг зэргээр шагнажээ.
Тэрээр энэ хүнд цаг үед компанийн нийт ажилчдаасаа азтан шалгаруулж, тэр дундаас супер шагнал болох 3 өрөө байр, Renault Kaptur автомашиныг хоёр ажилчдаа өгчээ. Хүмүүс түүнийг Аргагүй л ‘Apprentice’-ын мэдрэмжтэй, хүнлэг захирал болохыг нь сайшааж байсан юм.
Тэд цахим хуудаснаа ‘Ийнхүү аз од нь гийж, азтанаар шалгарсан 2 бүсгүйдээ дахин дахин баяр хүргэе.
Байр авахаар мөрөөдөж, урьдчилгаа мөнгөө хурааж, өдөр хоног бүрд тэрхүү зорилгын төлөө хичээн ажиллаж ирсэн, 2 хөөрхөн бяцхан хүүтэй ажилтан маань 3 өрөө байрны азтан болсон бол. Нялх үрээ өлгийдөн аваад төд удаагүй ажилтан маань шинэ хүнээ угтан авсан баяр дээрээ шинэ хүлэгтэй болж, баярын өдрөөр улам ч их аз жаргалыг мэдэрч байсныг харахад таатай байлаа. Шагнал урамшуулал нүдээ олно гэдэг юутай билэгшээлтэй’ мөн ‘Нэг нөхөр маань байртай, нөгөөх маань машинтай болов. Хэсэг нөхөд маань ТВ, утас, цагтай болов. Ажил хийвэл ам тосдоноо гэдэг. Аз гийсэн залуустаа баяр хүргэе’ гэж бичжээ.
Сэтгэгдэл бичих