БНСУ-аас өнөөдөр тусгай үүргийн онгоцоор 160 орчим хүн ирэх төлөвлөгөөтэй байгаа.
Эдгээр хүмүүсийн дунд багтсан, 1986 оны залуу нас барсан гэх мэдээллийг бидэнд эх сурвалж өглөө. Тэрээр багагүй хугацаанд эх орондоо ирэх ээлжээ хүлээсэн ажээ. Консулын газраас өгсөн мэдээллээр ‘эрүүл мэндийн ямар нэгэн асуудалгүй’ байсан талаар ярьж байсан юм.
Сөүл хотноо байрлах Монголын ЭСЯ-ын өмнө, эх орондоо ирэхээр жагсаал хийж буй иргэд цөөнгүй иргэн бий. Жагсаж буй иргэд 12 дох өдрөө тэмцлээ үргэлжлүүлж байгаа бөгөөд, Консулын байрны гадаа хонож жагсдаг болоод 3 хоног өнгөрч байна.
Сэтгэгдэл бичих