Өчигдөр буюу 1-р сарын 11-ны өдөр 15849 хүнд PCR шинжилгээ хийхэд Улаанбаатарт 14 хүнээс вирус илэрлээ. Тэдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудын анхны болон давтан шинжилгээгээр илэрсэн. Тодруулбал, БЗД-ийн 17-р хорооны гэр бүлийн хавьтал, БЗД-ийн 6-р хорооны нэг гэр бүлийн 3 хүн, БЗД-ийн гэр бүлийн дамжсан халдвартай холбоотой нэг хүн, ИНЕГ-ийн ажилтны ойрын хавьтлын нэг хүнд тус тус коронавирус илэрчээ. УБ-т ийнхүү 630 тохиолдол батлагдлаа. Бусад аймагт сүүлийн 24 цагт халдвар илрээгүй. Сэлэнгэ аймагт 7 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 1456 болсон ба 62,4 хувь нь эдгэрчээ.
Кластер халдварын голомтын хүрээнд 956 халдвар бүртгэгдсэнээс 494 хүн нь эдгэрсэн. Сүүлийн 24 цагийн хугацаанд 43 хүн эдгэрч дараагийн хяналт руу шилжжээ.
Сэтгэгдэл бичих