Mонголын телевизийн шоу нэвтрүүлгийн орон зайд хоёр дахь удаагаа цацагдаж байгаа “Авьяаслаг монголчууд” шоуны шүүгч нар энэ улирлын дугаараас солигдсон нь зарим үзэгчдэд таалагдахгүй байгаа тухай сошиалд цөөнгүй бичигдсэн харагддаг. Монголын хамгийн олон үзэгчтэй шоу нэвтрүүлгийн анхны дугаарын шүүгчээр ажиллаж байсан хийлч Ч.Дэлгэрцэцэг ч мөн шүүгч нарыг сольсон явдалд харамсдаг тухайгаа “Толь” сонинд өгсөн ярилцлагын үеэр хэлжээ.
Хийлч Ч.Дэлгэрцэцэг: “Авьяаслаг монголчууд” шоу намайг П.Анужингаар сольсон нь харамсалтай!
Тэр үнэхээр ингэж хэлжээ. Шинэ улирлын дугаар гарснаас хойш шоуны талаар анх удаа ам нээсэн хийлч Дээгий цааш нь “Би шоунд шүүгчээр ажиллахад бэлэн байсан. Миний хувьд шоундаа үнэнч байсан. Хайртай гэдгээ ч мэднэ. Уралдах гэж байгаа морь биеэ бэлддэг шиг л гэгэлзэн хүлээсэн. Гэвч шоу шүүгчээ сольсон нь маш харамсалтай санагдаж байгаа. Аливаа зүйлийн онцлог гэдэг тэр онцлогоороо л байдаг. Гоё костюмыг хуралд өмсөх гоё. Харин костюм өмсөөд дисконд орох сонин байдаг шүү дээ. Түүнтэй л ижил мэдрэмж юм уу даа” гэхчлэн ярьжээ.
Хийлч Ч.Дэлгэрцэцэгийн ярилцлагын үргэлжлэлийг долоо хоног тутмын “Толь” сониноос уншаарай!
Сэтгэгдэл бичих