Apple компани ирэх долоо хоногт болох цахим арга хэмжээний үеэр шинээр гурван бүтээгдэхүүн танилцуулах гэж байна.
One More Thing хэмээх цахим арга хэмжээ 11 дүгээр сарын 10-нд буюу ирэх мягмар гарагт болно. Энэ үеэр 13, 16 инчийн дэлгэцтэй MacBook Pro, 13 инчийн MacBook Air зөөврийн компьютерыг шинээр танилцуулахаар төлөвлөж байгааг ойрын эх сурвалж мэдээллээ.
Эдгээр загварт iPhone, iPad Air зэрэгт ашигладаг A14 чип ашиглаж байгаагаараа онцлог аж. Өөрөөр хэлбэл эдгээр нь “Apple”-ийн өөрсдийнх нь үйлдвэрлэсэн хагас дамжуулагчтай анхны загварууд болох юм.
Сэтгэгдэл бичих