УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох анхан шатны шүүх хурал дөрвөн удаа хойшилсоны эцэст өнгөрсөн наймдугаар сарын 11-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж түүнд 2,6 жилийн xopих ял оноож, ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй xopиx ангид эдлvvлж, түүний нийтийн албанд ажиллах эрхийг нь зургаан жилээр хассан.
Тэгвэл түүнд холбогдох давж заалдах шатны шүүх хуралдаан өнөөдөр болж, түүнд анхан шатны шүүхээс оноосон 2,6 жилийн хорих ялыг хүчингүй болгож, түүнийг 40 сая төгрөгөөр торгож шийдвэрийг гаргажээ. Ингэснээр УИХ-ын гишүүн Б.Ундармааг сулласан байна.
Түүнийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа ЖДҮХС-аас өөрийн хамаарал бүхий ‘Доктор мэйж’ компанидаа 800 сая төгрөгийн зээл авсан хэмээн буруутгаж, дээрх шийдвэрийг гаргажээ. Одоогоор ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий компанидаа зээл авсан үндэслэлээр УИХ-ын гишүүн асан Г.Солтанд гурван жилийн хорих ял оноогоод байгаа. Мөн УИХ-ын гишүүн асан Б.Батзоригт Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа ЖДҮХС-аас төрийн өндөр албан тушаалтнуудад зээл олгосон үндэслэлээр 40 гаруй сая төгрөгийн торгууль ногдуулсан юм. Түүнчлэн УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирыг ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий компанид зээл авсан үндэслэлээр шүүхээс ял оноосон юм. Тэгвэл Д.Дамба-Очирын давж заалдах шүүх хурал удахгүй болох ажээ.
Сэтгэгдэл бичих