Ореган муж улсын Портландад ОMSI (Oregon Museum of Science and industry) нь 10 дугаар сарын24-с эхэлж 2 дугаар сарын 15н хүртэл Монгол удирдагч буюу Чингис хааны тухай өргөн хэмжээний үзэсгэлэн дэлгэж байна. Тус үзэсгэлэн нь 13-14-р зууны үеийн олдворууд болох зэвсэг, хувцас, үнэт эдлэл, гоёл чимэглэл, зэмсэг болон бусад дурсгалт зүйлс, орчин үеийн гэрэл зураг, үлгэр зохиох зэрэг зүйлс багтжээ.
Үзэсгэлэнгийн онцлогыг дурдвал Монголын Хааны үеийн нүүдэлчдийн өвөрмөц соёлыг ойлгосноор найман зууны туршид түүний бүтээсэн үндэстэн, хэл нь өнөөг хүртэл хадгалагдаж ирсэн. Мөн Уламжлалт арга замууд 21-р зууны орчин үеийн амьдралын хэв маягтай огтлолцож байгаа тул Монгол Улс шилжилтийн орон юм. Гэрэл зураг, дуу хөгжмөөр дамжуулан энэхүү алслагдсан Төв Азийн улс орон болон ард иргэдийн сайн талыг илүүтэй харуулжээ.
‘Тэрбээр OMSI-ийн танхимын менежер Женнифер Пауэрс хэлэхдээ “нэлээд харгис хэрцгий, олон талаараа маргаантай байсан түүхэн хүмүүсийн түүхийг харуулахыг хичээлээ, Одоо Портлендчууд агуу Хааны тухай, ядуурлаас гараад тэргүүлэх захирагч болтлоо, 1945 S.E. Орегоны Шинжлэх ухаан, аж үйлдвэрийн музейн шинэ үзмэр болох “Чингис хааны амьдрал ба өв залгамжлал” -аас суралцаж болох юм гэв.
Тус үзэсгэлэнд Exhibits Rex Inc-ийн зохиолч, ерөнхийлөгч Дон Лессем зохион байгуулж, Хааны тэргүүлэх мэргэжилтэн, эрдэмтэд Смитсоны Институтийн Уильям Фитжу, Колумбийн Их Сургуулийн Моррис Россаби нарын кураторын зөвлөгөөнөөр Монголын эрх баригчид, музейтэй хамтран ажилласан байна.
Сэтгэгдэл бичих