МҮОНРТ нь үндэсний соёл урлаг, түүх, ёс заншил, уламжлалыг түгээх, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх агуулга зорилготой нэвтрүүлэг, уран бүтээл хийх, соёл урлагийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулахуйц уран бүтээлийн бүх хэлбэрийг дэлгэрүүлэн хөгжүүлэх, олон ястны соёлын биет болон биет бус өвийг баримт болгон архивт хадгалах үүрэгтэй. Монголын ард түмний оюуны, соёлын, уламжлалын цаашлаад улс үндэстний аюулгүй байдлын дархлаа болсон энэ байгууллага сүүлийн 3 жил байшин барилгынхаа засал чимэглэл өнгөн талыг гоёж гоодох дуртай бодлого төлөвлөлтгүй дураар авирладаг гүйцэтгэх удирдлагын багийн хар гайгаар уран бүтээлийн ажил нь үндсэндээ унасныг ажиллагсад нь хэвлэлийн бага хурал хийж олон нийтэд мэдээллээ. Тэрээр saveMNB буюу Л.Нинжжамцаас MNB-г аварцгаая хэмээн дуу хоолойгоо олонд түгээлээ.
Тэд ярихдаа хэд хэдэн асуудлыг задалж ярьсан. Үүнд:
1. Эрх барьж буй намын даалгавраар удирдлагыг тавьдаг. Уран бүтээлчид үг сөрөх эрхгүй.
2. Уран бүтээлчдийн сэтгэх, уран бүтээл хийх эрхийг хязгаарладаг. Тийм ч учраас Монгол контент гаргахгүй гадны тэр тусмаа Хятадын кино их гаргах болсон.
3. удирдах зөвлөлд мөн намын тавиулууд ирдэг ба сул цалин авч байгаад л солигддог. Монголчуудыг сэхээрүүлэх ямар ч бодлого тэд гаргадаггүй.
4. Асуудал тавьсан уран бүтээлчдийг боож хаах, гадуурхах, бөөрөлхөх, шүүхдэх зэрэг ажиллагаа явсаар ирсэн.
5. Уран бүтээлчид цаг наргүй дарамтан дор ажилладаг.
6. Нинжжамц өөрийн тойрон хүрээлэгчдийг бий болгож өөрсдөдөө өндөр цалин олгодог болсон гэв.
Сэтгэгдэл бичих