2020 оны Аймаг, Нийслэл, сум дүүргийн сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулж ялалтын буухиагаа үргэлжлүүлсэн билээ. Тодруулбал НИТХ-ын 45 суудлаас 34 буюу 75.5 хувь, найман дүүрэгт 88.8 хувиар, дүүргийн ИТХ-ын 291 суудлаас 290 буюу 70 хувиар МАН ялалт байгуулсан байдаг. Мөн 21 аймгийн 13 буюу 62 хувь, 330 сумаас 185 буюу 56 хувьд МАН-ын нэр дэвшигчид ялалт байгуулсан. Ийнхүү хэдхэн хоногийн өмнө ялалтын батламжаа баталгаажуулсан шинэхэн нэр дэвшигчид төлөөлөгчийн тогтоолоо гардаж авсан.
Үүний дараа ХОТЫН ДАРГЫН суудалд хэн сонгогдох вэ гэх асуулт үлдээд байгаа. Харин иргэд ‘Хотын захирагчаар Д.Сумъяабазар сонгогдож магадгүй’ хэмээн ярилцаж байна. Учир нь МАН-ын дүрмээр Нийслэлийн МАН-ын хорооны дарга нь хотын дарга болох ёстой гэж үздэг. Ямартай ч Д.Сумъяабазарын нэр хотын даргад яригдаж байна.
Иргэд Нийслэлийн засаг даргаар хэн сонгогдохыг чих тавин хүлээж байна.
Сэтгэгдэл бичих