Баянгол хавьцаа төрсөн л гэхээс Зайсан хавиар амьдардаг залуус “Дошин дээрээ ирлээ” гэж цээжээ дэлдэх. Яг дошин дээрээ амьдардаг нөхөр бол “Хорооллын” гэх хочтой Болдын Сайнбаяр юм. Тэр хорооллын аль булан ТҮЦ байдаг, хүн шээдэг, тэднийд хэн ирдэг, архи уудаг эсэх гээд нэвтэрхий толь шиг мэднэ. Яагаад гэвэл тэнд төрсөн, өссөн, гэрлэсэн, хүүхдээ цэцэрлэгт өгсөн юм чинь.
Энэ залуу даруухнаар ДИТХ-д нэр дэвшиж байна лээ. Аль намаас нь хамаагүй хамгийн гол нь дүүргээ хорооллоо мэдэх, дунд амьдардаг хүн хэрэгтэй. Тэнэмэл бух шиг тугал хийчихээд явчихдаг явуулын улс төрч хэрэггүй ээ. Холын бурхнаас ойрын чөтгөр дээр гэдэг шиг Болдын Сайнбаяр хорооллынхоо газрыг булаалгахгүй гээд хоккейн цохиур бариад гүйж явсан. Яагаад гэвэл дүүргийнхээ газрыг дээрэмдүүлж ханаад давчдаад хоккейн цохиураар биш дүүргийн ИТХ-д гарч тэмцэх хэрэгтэй ойлгосон байдаг юм. Ийм л хүн дүүрэгт гарах хэрэгтэй юм даа уг нь.
Жич: Цагаан хослолтой онцгойрсон нөхөр бол Хорооллын САЙНАА бацаан…
Сэтгэгдэл бичих