Сошиалын хамгийн хүчтэй гэр бүлийн маргааны эзэд болох дуучин Т.Дэлгэрмөрөн, Х.Ананда нар ‘Гэр бүл’ шоу нэвтрүүлэгт орсноос хойш салж сарнисан бүх муу дурсамжаа мартан нэвтрүүлгийн төгсгөлд эвлэрч үзэгч, сонсогчдынхоо хайр энэрлийг дахин хүртсэн билээ. Тэгвэл бие биенийхээ өмнөх амьдрал, гомдол, баяр гунигаа хүртэл сошиалаар нэг тараачихсан хосууд маань хоёр дахь хүүхдээ хүлээж буйгаа цахим хуудсандаа дэлгэсэн байна.
Тэрээр хэлэхдээ
”Ингээд Солонгон аашт нь дөрвөн сайхан охин үрийн ээж болох нь ээ.
Тиймээ би тэнгэрлэг ханьдаа тэвэр дүүрэн цэцэглэж дэлбээлсэн эрх хонгор.
Түүнийхээ аав үрсийнхээ өвөөд тэвчиж уярсан уран бэр ээ.
Бумбардайгаа өсгөнгөө нийгмийн шуургыг давж
Бөбөөхэйгөө тээсэн хугацаа эгэлгүй нандин бөгөөд эрчилсэн сур мэт цаг хугацаа байлаа’ гэв.
Сэтгэгдэл бичих