‘ӨГЛӨӨ’ төслөөс залуу уран бүтээлчдийг дэмжих, урлагаар дамжуулан залуусын нийгмийн болон улс төрийг оролцоог дээшлүүлэх зорилгоор “Монголын нэг өглөө” визуал дизайны уралдааныг зарлаж байна.
СЭДВИЙН АГУУЛГА:
Бүтээл нь “залуус, сонгууль, хот, амьдрах орчин, оролцоо” гэсэн сэдвүүдийн аль нэгийнх нь талаар өгүүлсэн байна.
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
– Бүтээл нь уралдааны нэр, агуулгад нийцсэн байх;
– Сэдвийн түлхүүр үгстэй уялдаатай байх;
– Бүтээл нь зохиогчийн зөвхөн өөрийн өмч байх;
– Бүтээлч, шинэлэг санаа, хийцийг тусгасан байх;
– Бүтээлийг дижиталаар, ямар ч хэрэгсэл ашиглан бүтээсэн байж болно
БҮТЭЭЛ ИРҮҮЛЭХ:
А2 (420mm x 594mm) хэмжээ бүхий эх бүтээлийг 300 PPI нягтаршилтай, PDF өргөтгөлтэйгээр [email protected] хаягаар хавсарган ирүүлэх бөгөөд өөрийн бүтэн нэр, гар утасны дугаарыг имейлдээ багтаана уу. Нэг оролцогч хамгийн ихдээ 3 бүтээл илгээж болно.
ХУГАЦАА:
2020 оны 10 сарын 3-ны 18:00 цаг хүртэл бүтээл хүлээн авна. Шалгарсан шилдэг бүтээлийн үзэсгэлэнг 2020 оны 10 сард зохион байгуулна.
ШАГНАЛЫН САН:
– I байр – 1’500’000₮
– II байр – 1’000’000₮
– III байр – 750’000₮
ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ:
-Бүтээлч байдал, шинэлэг санааг эрэлхийлсэн байх
-Дизайн, үзэмж, бүтээлийн чанар, утга агуулга
-Нийт ирсэн бүтээлийг сошиал медиагаар танилцуулж, олон нийтийн санал болон шүүгчдийн саналыг харгалзан шилдэг 20 бүтээлийг шалгаруулж, нийтэд танилцуулна.
ОЛБОО БАРИХ:Х
Инстаграм: @uglooo
Имэйл: [email protected]
Утас: 11 315444
Сэтгэгдэл бичих