Өнгөрсөн өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрч байгаатай холбоотой шахмал түлш авах нь ихээр нэмэгдэж байна. Хэдий хүйтний улирал эхлээгүй ч өглөө оройдоо хүйтэн байгаа тул шахмал түлш авах цэг нэмэхийг иргэд хүссэн байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд сайжруулсан шахмал түлш борлуулах 91 цэг ажиллаж байна. Цаашид түлш борлуулах цэгийн тоог нэмж, ирэх 10 дугаар сард нийслэлийн хэмжээнд 1000 орчим борлуулалтын цэг ажиллана.
Сэтгэгдэл бичих