Олон улсын олимпын хороо /ОУОХ/ болон Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ноос хамтран хэрэгжүүлж буй ‘Бээжин-2022’ өвлийн олимпын наадмын эрх авах өндөр магадлалтай тамирчдыг дэмжин өнөөдөр тэтгэлэг олгов.
Хамтран хэрэгжүүлэх тус ‘Athletes scholarship’ хөтөлбөрт гүйлтийн цанын Б.Ачбадрах, Д.Мөнхгэрэл, А.Энхтуул, гүйлтийн тэшүүрийн А.Зул нар хамрагдлаа. МҮОХ-ны Ерөнхийлөгч, “Бээжин-2008” олимпын аварга Н.Түвшинбаяр тэдэнд тэтгэлгийг олгож, спортын өндөр амжилт хүсэв.
ОУОХ, МҮОХ, Спорт холбоод болон тамирчинтай байгуулсан энэхүү дөрвөн талт хамтарсан гэрээний дагуу “Бээжин-2022” өвлийн ХХII олимпын наадам хүртэл 4 сар тутамд 3000 ам.долларын мөнгөн тэтгэлгийг дээрх тамирчдад олгох юм.
Дашрамд сонирхуулахад, Монголын цана, биатлон, тэшүүр, шорт трекийн тамирчид ‘Инсбрук-1964’ өвлийн олимпын наадмаас эхлэн, нийт 14 удаа цагаан олимпод оролцсон түүхтэй билээ.
Сэтгэгдэл бичих