Италид өчигдрөөс хичээл сургууль эхэлсэн байна. Тус улсын ихэнх сургуулиуд нээгдэж, нийт 8 сая сурагчаас 5.6 сая нь хичээлдээ оржээ. Гэхдээ сурагчид амны хаалттай хичээллэж, бусадтай харьцаж байгаадаа гомдоллож байгаа гэнэ. Өнөөдрийн байдлаар Италид өдөрт дунджаар 1500 шинэ халдвар гарч байна. Энэ хичээлийн жилд коронавирусний халдвар тээгчидтэй ойрын хавьтлын бүх сурагчийг яаралтай тусгаарлана гэсэн журам гарчээ.
Сэтгэгдэл бичих