Албан тушаалаасаа огцрох тухайгаа Абэ Шинзо 8 дугаар сарын сүүлчээр мэдэгдсэн билээ. Намын хурал Токио хотод даваа гарагт болжээ. Японы Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Сүга эрх баригч Либерал-Ардчилсан намын даргаар сонгогдож, Ерөнхий сайд Абэ Шинзогийн халааг авахаар болж байна.
Сүгаг нэр дэвшүүлснийг санал хураалтад оролцсон депутатуудынх дийлэнх олонх нь дэмжжээ. Тэрбээр 9 дүгээр сарын 16-нд парламентын хоёр танхимын хуралдааны үеэр шинэ ерөнхий сайдын албан тушаалдаа томилогдох аж.
Сэтгэгдэл бичих