Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо, Ариун-Очир ХХК-тай хамтран Эрүүл мэндийн салбарын ажилчнуудад зориулсан ‘Энэрэнгүй үйлстэн’ 1,2-р ээлжийн орон сууцны барилгын ажлын явцтай Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар танилцлаа.
МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ҮЭ-ИЙН ХОЛБООНЫ ДАРГА Б.МЯГМАР:
Эрүүл мэндийн ажилчдад зориулсан Энэрэнгүй Үйлстэн хотхоны барилгын ажлын явц өнгөрсөн 2019 онд эхлэж байсан бол тун удахгүй улсын комиссд хүлээлгэн өгөх албан хүсэлтээ хүргүүлэхээр ажиллаж байна. Яг одоо барилгын ажилтай танилцахад 1-р ээлжийн барилга бүрэн дууссан, гадна талбайн тохижилтийн ажил явагдаж байна. Үүнд: Автомашины зогсоол, Хүүхдийн тоглоомын талбай, Ногоон байгууламжийн ажил.
Одоогийн байдлаар 100 гаруй эмнэлгийн ажилчид 1,2-р ээлжийн орон сууцанд хамрагдаж байгаа бөгөөд бид ногоон байгууламж, орчны тохижилтод барилгын компанитайгаа нягт хамтран ажиллаж өөрсдийн орчинд өөрсдөө мод тарьж ногоон байгууламжтай болох зорилттой ажиллаж байна.
‘АРИУН-ОЧИР’ ХХК ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Н.ЗУЛХҮҮ:
‘Энэрэнгүй Үйлстэн’ орон сууцны барилгын ажил нь гадна тохижилт буюу хүүхдийн тоглоомын талбай, гаднах зам засварын ажил явагдаж байна. 1-р ээлжийн барилгын ажил бүрэн дууссан, 2-р ээлжийн барилга угсралтын ажил 9-р давхарын цутгалтын ажлаар үргэлжилж байна. Тус барилга нь Баянзүрх дүүргийн 2-р хороо барилга mega store-ийн замын эсрэг талд буюу зуун айлаас сансар өгсөх зам дагуу байрлах эмч, эмнэлгийн ажилтануудад хөнгөлөлттэй үнээр худалдаалагдах бүрэн цутгамал төмөр бетон бүтэцтэй 16 давхар 3 блок бүхий хотхоны барилгын ажил 2019 оны 7-р сараас барилгын ажил эхэлсэн.
Сэтгэгдэл бичих