Есдүгээр сарын 9-11-ний өдрүүдэд цахилгааны шугам тоноглолд засвар хийх тул дараах байршлуудад цахилгааны хязгаарлалт хийхийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК -иас мэдээллээ.
Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хүлээцтэй хандахыг хэрэглэгчдээс хүсжээ.
Засварын хуваарийг www.tog.mn вэбсайтаар сарын турш, www.facebook.com/ubedn хаягаар өдөр тутам үзэх боломжтой.
Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан засварын хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх аж.
Сэтгэгдэл бичих