Наймдугаар сарын байдлаар гадаад худалдааны нийт бараа эргэлт 7.9 тэрбум ам.доллар болж, жилийн өмнөхөөс 16.3 хувиар буураад байна.
Энэ хугацаанд гадаад худалдааны тэнцэл нэг тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Оны эхний хагаст огцом алдагдалд хүрээд байсан гадаад худалдаа эрдсийн экспортын сэргэлт, импортын бууралтын нөлөөгөөр ийнхүү сэргэлээ.
Импортыг харвал нийт үнийн дүнгийн 20.4 хувийг машин механик тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд анги бүрдүүлсэн байна. Харин эрдэс бүтээгдэхүүний импорт үнийн дүнгийн 18.9 хувь, хүнсний зүйл 12.3 хувь, авто, агаарын тээврийн хэрэгсэл, эд анги 16.7 хувийг тус тус бүрдүүлжээ.
Улс орноор нь ангилаад харвал БНХАУ болон ОХУ нийт худалдааны 62.9 хувийг бүрдүүлсэн байна. Нарийвчилбал ОХУ 26.8 хувь, БНХАУ 36.1 хувийг эзэлжээ.
Эх сурвалж: Bloombergtv.mn
Сэтгэгдэл бичих