Илүү сайхан Монголын ‘төлөө’ уриатай үйл ажиллагаагаа явуулдаг MNC TV телевиз Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-той хамтран ажиллах болов.
‘Бээжин-2008’ зуны олимпын наадмаас Монгол Улсынхаа нэрийг цуурайтуулан Олимпын аварга болсон МҮОХ-ны ерөнхийлөгч, “Бээжин-2008” олимпын наадмын алт, “Лондон-2012” олимпын наадмын мөнгөн медальт Н.Түвшинбаяртай, MNC TV телевизийн гүйцэтгэх захирал, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Мөнхтөр уулзаж хамтын ажиллагааны хүрээнд санал бодлоо солилцлоо.
MNC TV телевизээс олон нийт, ард иргэдийг соён гэгээрүүлэх зорилгоор спортын салбараа үргэлжид дэмжин ажилладаг. Цаашдаа ч нийгмийн хариуцлагаа биелүүлж биеийн тамир, спортоо дэмжин хүн төрөлхтөний спортын их баяр наадам олимп, олимпизмийн хөдөлгөөнийг сурталчлах, хойч үедээ түгээн дэлгэрүүлэх, танин мэдэхүйн ойлголт, мэдээллийг тууштай хүргэхээр зорин ажиллах юм байна.
Сэтгэгдэл бичих