Үндэстнүүдийн лигийн тэмцээний эхний тоглолтууд өнгөрсөн шөнө болж, шигшээ багууд хоорондоо туллаа.
Лигийн хүрээнд Испанийн шигшээ баг Германд очиж тоглоод, 1:1-ээр тэнцсэн юм. Тоглолтын эцсийн мөчид буюу 95 дахь минутад Хосе Гайя гоолдож, багаа ялагдлаас аварсан.
Түүнээс гадна, Испанийн шигшээ баг 41 тоглолт дараалан гоол оруулжээ. Энэ Испанийн шигшээ багийн хувьд рекорд амжилт болж байгаа аж. Хамгийн сүүлд Испанийн шигшээ 2016 оны зургадугаар сарын 27-ны өдөр Европын аварга шалгаруулах тэмцээний 1/8 шигшээд Италид 2:0-ээрг хожигдохдоо л гоол оруулж чадаагүй. Түүнээс хойш оролцсон тэмцээн болгондоо гоолдож байгаа юм байна.
Сэтгэгдэл бичих