Хөдөлмөрийн Үндэсний Нам анхан шатны 172 үүртэй юм байна. Тус үүрийн гишүүдээс гарсан санал хүсэлт дээд удирдлагаараа дамжин төрийн бодлогод нөлөөлөх дүрэм журамтай. Харамсалтай нь энэ тогтолцоо алдагдаад удаж байгаа гэдгийг Хөдөлмөрийн Үндэсний намын Нийслэлийн намын хорооны гишүүд хэлж байна.
ХҮН-ын удирдлага гэх Т.Доржханд, Б.Найдлаа, Д.Гантулга гэдэг гурван нөхөр Сүхбаатарын талбай дээр зогсож байгаад Пүрэвсүрэнгийн Наранбаярыг Нийслэлийн намын хорооны даргаар томилсон гэнэ. Энэхүү томилгоог ХҮН-ын Нийслэлийн намын хорооны гишүүд эсэргүүцэн ээлжит III-р хурлаа хийлээ.Ээлжит III -р хурлаар намын анхан шатнаас санал аваагүй, дэмжигдээгүй Пүрэвсүрэнгийн Наранбаярыг Нийслэлийн Намын хорооны даргаас чөлөөлж Оюундэлгэрийн Бямбадэлгэрийг томилсон байна. Гишүүд нь тус намын удирдлагыг анхан шатнаас санал авдаггүй, харьцдаггүй гэсэн гомдол мэдүүлж “Бие толгойгүй цаасан малгай болсон” хэмээн үүсгэн байгуулагчид шүүмжлэлтэй хандаж байлаа.
Хөдөлмөрийн Намын Нийслэлийн намын хорооны шинээр томилдогдсон удирдлага 2020 оны орон нутгийн сонгуульд оролцох, нэр дэвшигч нараа тодруулах, дүрмэнд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэллээ.
Сэтгэгдэл бичих