БНХАУ-ын ӨМӨЗО-нд нэгдүгээр ангид элсэн суралцаж буй сурагчдад Хятад хэлээр хичээл заах шийдвэр нь Өвөрмонгол иргэдийн бухимдлыг түрүүлж, эсэргүүцлээ илэрхийлсээр байна.
Зарим хотод Өвөрмонгол иргэд хүүхдээ хичээлд нь явуулахгүй эсэргүүцэж байгаа талаар бид мэдээлж байсан билээ. /Өмнөх мэдээллийг энд дарж үзнэ үү/
Тэгвэл ӨМӨЗО-ны иргэн С нь эх хэлээ хамгаалж үлдэхийн тулд Асар-аас үсэрч амиа алдсан талаар талийгаач бүсгүйн нөхөр олон нийтийн сүлжээнд байршуулжээ.
Тэрбээр ‘Би бол Алшаа аймгийн Зүүн хошууны намын хорооны ажилтан Алтанбагана. Миний гэргий Алшаа аймгийн намын хорооны ажилтан Сурнаа. Миний гэргий ойрд хос хэлний төлөө бухимдал болж Асар-аас үсэрч нас барав. Хүмүүсээ ухаараач’ гэжээ.
Ямартай ч Өвөрмонголд болоод байгаа уг нөхцөл байдал хурцдаж байх шиг гэлтэй.