Өнөөдөр Томуугийн вакцины талаар ЭМЯ-наас мэдээлэл өглөө.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл ‘Томуугийн вакциныг есдүгээр сарын 15-ны онгоцоор авах захиалгыг НҮБ-ын хүүхдийн санд өгсөн байгаа.
Вакциныг хүлээж авсанаас 3-4 хоногийн дараа цэцэрлэгийн хүүхдүүд болон эмнэлэг, цэрэг цагдаа, онцгой байдлын байгууллагын ажилчдыг дархлаажуулна.
Цаашдаа Засгийн газрын хөрөнгөөр томуугийн вакцин авах тендер зарласан байгаа. Тендерийн хуудийн дагуу вакцинаа аваад үлдсэн хүмүүсийг үе шаттайгаар дархлаажуулахаар ажиллаж байна’ гэв.