Рэппер ‘Пуужин’ Баяраа буюу Rokit bay нэрээр олонд танигдсан О.Баярсайхан анх 2011 онд ‘Нэг өдрийн хаан’ хэмээх дуугаараа олонд танигдан гарч ирсэн. Өдгөө реппер залуу дуу хөгжим гэхээс илүүтэй энтертайнмент чиглэлд илүүтэй хүч үзэж Монгол хүн бүрийн үзэх дуртай ‘Авьяаслаг Монголчууд’ шоунд шүүгчээр ажилласан мөн ОННЦ ДҮМД нэртэй анимэйшнийг хүртэл гаргаад амжсан нэгэн.
Түүний хувьд Make up artist С.Ану хэмээх бүсгүйтэй гэр бүл болон өдгөө тэд одоо хөөрхөн бяцхан охин, хүүтэй болсон. С.Ану нь ОХУ-д мэргэжил дээшлүүлсэн дуучин, бүжигчин гээд олон талын авьяастай бүсгүй юм. Пуужин Баяраагийн эхнэрийг дуучин П.Баярцэнгэлийн хамтаар “Holly Dolly” дууг дуулснаар нь хүмүүс илүүтэй мэддэг.
Хос хоёр маань хувийн амьдралаа олон нийтэд дэлгээд байхыг хүсдэггүй ч сүүлийн үед ‘Rokit Family Stories’ YouTube сувагтай болж тус тусын инстаграм хаягаа идэвхтэй хөтөлдөг болсон гэнэ. Ингээд аз жаргалаар дүүрэн тэдний зургуудаас хүргэж байна.